Skip to main content

Танилцуулга

Төслийн дугаар: 618802-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP

Хугацаа: 2021-2025

АРТЕСТ төсөл нь Монгол Улсын хүмүүнлэгийн ухааны боловсролыг Европын стандарт, судалгаа, практикт нийцүүлэн шинэчлэх, судалгаа, боловсролын дижитал аргыг нэвтрүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн чиг хандлагад нийцүүлэн сайжруулах зорилготой юм.

ARTEST төсөл нь дараах зорилтуудтай:

1. Хүмүүнлэг болон Дижитал хүмүүнлэгийн салбарыг STEM-ийн арга технологитой хослуулсан боловсролын инновацлаг арга зүйг хөгжүүлэх,

2. Европын тэргүүн туршлага, арга зүйг их, дээд сургуулийн багш нарт олгож, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих,

3. Олон улсын оюутан солилцоо бүхий салбар дундын магистерийн хөтөлбөрийг хөгжүүлэх, бий болгох,

4. Соёлын өвийг сурталчилах, хадгалж хамгаалах чиглэлээрх олон улсын жижиг төсөл хөтөлбөрүүдэд зориулсан Дижитал лаб (виртуал платформ)-ыг бий болгох,

5. STEM-ийн арга зүй болон технологиор баяжуулсан хүмүүнлэгийн салбарын инновацийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд уялдуулах, “дижитал лаб”-ын жижиг төслүүдийг дэмжих замаар хөхүүлэн дэмжих.

Үр дүн

ARTEST төсөл нь дараах үр дүнд хүрэх саналыг дэвшүүлж байна:

1. Онлайн арга зүйн гарын авлага 

2. Европын холбооны болон онлайн гарын авлагын сургалтад суурилсан тухайн улс оронд хийгдэх семинарын сургалтын материал

3. Олон улсын солилцооны боломжийг бүрдүүлсэн мэргэжлийн салбар дундын магистрын хөтөлбөр

4. Музей, галерей болон бусад соёлын байгууллагатай хийсэн хамтын ажиллагаа, дадлагын ажил болон хүний нөөц солилцооны талаарх гэрээ

5. Олон улсын дижитал лаборатори

6. Магистрын хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо

8. Судалгааны бүтээлүүд болон сурталчилгааны өгүүлэл, нийтлэл

Консорциум

Master's programs worldwide on Digital Humanities