Skip to main content

Дүрс боловсруулалт, симуляцийн салбар дундын лаборатори нээлтээ хийлээ.

Европын Холбооны санхүүжилттэй Дээд боловсролын салбарын чадамжийг дээшлүүлэх ERASMUS+ CBHE хөтөлбөрийн “Enhancing education programmes in Arts and Humanities via European STEM methods and tools/ARTEST” /618802-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP/ төслийг ХШУИС-ийн Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим (ЭХИТ) болон ШУС-ийн Антропологи, археологийн тэнхим (ААТ) хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төслөөр МУИС-ийн Археологийн магистрын хөтөлбөрийг олдворыг цахимжуулах, дүрс боловсруулалт хийх, цахим олдворуудыг шинжлэх ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх чиглэлд сайжруулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд МУИС дээр Дүрс боловсруулалт, симуляцийн салбар дундын лабораторийг байгуулж байгаа бөгөөд лабораторийн нээлт 2022 оны 11-р сарын 30-ны өдөр боллоо.

Лабораторийн нээлтэнд ХШУИС-ийн захирал Д. Бямбажав, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д. Бадамдаш, ААТ-ийн эрхлэгч, профессор У. Эрдэнэбат, дэд профессор Ц. Төрбат, дэд профессор Ч. Амартүвшин, ЭХИТ-ийн дэд профессор Ч. Лодойравсал, төслийн МУИС-ийн багийн удирдагч, дэд профессор С. Отгонцэцэг нар болон төслийн багийн гишүүд, хоёр тэнхимийн багш ажилчид оролцлоо.