Skip to main content

ARTEST ТӨСЛИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ БАГ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Европын Холбооны санхүүжилттэй Дээд боловсролын салбарын чадамжийг дээшлүүлэх ERASMUS+ CBHE хөтөлбөрийн “Enhancing education programmes in Arts and Humanities via European STEM methods and tools/ARTEST” (618802-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP) төслийн Монгол улсаас оролцож буй их сургуулиудын салбар дундын магистрын хөтөлбөр хөгжүүлэлтийн багийнхан 2023 оны 5-р сарын 25-ны өдөр Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль дээр уулзлаа.

Уулзалтанд:

  • ХУИС-ийн Дэд проф. Н.Оюунцэцэг, Судалгаа, инновацын албаны дарга М.Одончимэг
  • МУИС-ийн багш Х.Золзаяа
  • ШУТИС-ийн Проф. Д.Түмэнболд
  • Отгонтэнгэр ИС-ийн Гадаад харилцааны албаны дарга Н.Хосбаяр, багш доктор Г.Жаргалсайхан
  • СУИС-ийн Чанарын баталгаажуулалт, хөтөлбөрийн хорооны ажилтан Д.Түмэннаст нар оролцлоо.

Төслийн хүрээнд STEM арга зүйд суурилсан Дижитал хүмүүнлэгийн магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд оролцогч сургуулиуд хоорондоо кредит дүйцүүлэх боломж бүхий салбар дундын хичээлүүдийн талаар санал солилцлоо.