Европын холбооны санхүүжилттэй Дээд боловсролын салбарын чадамжийг дээшлүүлэх Эрасмус+ хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа “Enhancing education programmes in Arts and Humanities via European STEM methods and tools/ARTEST” төслийн хамтрагч их сургуулиудын уулзалт 2022 оны 6-р сарын 28-ний өдөр онлайнаар зохион байгуулагдлаа. Уг уулзалтаар төслийн цаашдын үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
