Европын холбооны санхүүжилттэй Дээд боловсролын салбарын чадамжийг дээшлүүлэх Эрасмус+ хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа “Enhancing education programmes in Arts and Humanities via European STEM methods and tools/ARTEST” 618802-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төсөл нь 2021-2023 оныг дуустал 3 жилийн хугацаанд хэрэгжих ба төслийн хүрээнд ХШУИС-ийн Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим болон ШУС-ийн Антропологи, археологийн тэнхим хамтран E02220201 Археологийн магистрын хөтөлбөрийг сайжруулах юм.
2022 оны 2-р сарын 21-ны өдөр МУИС-ийн төслийн багийн гишүүд (ШУС-ийн Антропологи, Археологийн Тэнхим, ХШУИС-ийн Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим) уулзалт хийлээ. Хурлаар ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, худалдан авалтын явц, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн сургалтын арга, агуулга төлөвлөлт, хичээлийн хөтөлбөрийн өөрчлөлт, хичээлүүдийн тодорхойлолт хэрхэн өөрчлөх талаар танилцууллаа.