Skip to main content

БҮГД НАЙРАМДАХ ТУВА УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ARTEST төслийн хүрээнд Бүгд Найрамдах Тува улсын их сургуультай хэл шинжлэлийн чиглэлээр хамтран ажиллах санал солилцох уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтын үеэр хоёр сургуулийн хэл шинжлэлийн чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн багш, судлаачид оролцож цаашид хөгжүүлэх судалгааны чиглэлийг тодорхойлох болон хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.