Skip to main content

Erasmus+ ARTEST төслийн лого бүтээх уралдаанд урьж байна

Европын Холбооны санхүүжилттэй Erasmus+ төсөл болох “ARTEST: Enhancing education programmes in Arts andHumanities via European STEM methods and tools” төсөл нь Орос ба Монгол улсын хүмүүнлэгийн боловсролыг Европын холбооны стандарт, судалгаа, практикт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт, судалгааны дижитал аргазүйг нэвтрүүлэн хүмүүнлэгийн боловсролыг бэхжүүлэх зорилготой юм. Төсөлд Орос, Монгол, Европын холбооны 12 их сургууль оролцож байгаа ба хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг түүх соёлын өвтэй холбон сургалт, судалгаанд хэрэглэх боломжийг оролцогч сургуулиудад бий болгох зорилготой.

Төслийн хүрээнд Пермийн Улсын их сургуулиас “Олон улсын ARTEST төслийн логог бүтээх” уралдааныг төслийн консорциумын их сургуулиудын оюутан, багш ажилчдын дунд зохион байгуулж байна.

1. Зорилго

Уралдааны зорилго нь олон улсын ARTEST төслийн логог гаргах, төслийн консорциумын их сургуулиудын оюутан, багш ажилчдын бүтээлч үйл ажиллагааг идэвхжүүлэх, олонулсын төсөл хөтөлбөрийн талаар таниулах, оролцоог нэмэгдүүлэх юм.

2. Зохион байгуулалт

Логоны загварыг 2021 оны 4-р сарын 1-ээс 4-р сарын 25 хүртэл хүлээн авна.

Оролцогч нь бүртгүүлийн хуудас (Уралдааны дүрэмХавсралт 1), хувийн мэдээллийг ашиглахыг зөвшөөрсөн мэдэгдэл (Уралдааны дүрэмХавсралт 2), бүтээлийн хамт цахим хэлбэрээр [email protected] имэйл хаягаар илгээнэ үү.

3. Хамрах хүрээ

Уралдаанд оролцохыг хүссэн төсөлд оролцогч их сургуулиудын оюутан, багш, ажилтан бүгдэд нээлттэй.

4.Тавигдах шаардлага

  1. Логог .png форматаар, нэг талдаа 300-pixel (8 см)-ээс ихгүй хэмжээтэйгээр хүлээн авна. Мөн зохиогчид логог вектор форматаар илгээж болно.
  2. Лого нь дээрх төслийн санааг заавал тусгасан байх ёстой.Төслийн товч мэдээллийг эндээс авах боломжтой.
    Бүртгэлийн хуудас болон хувийн мэдээлэл ашиглахыг зөвшөөрсөн мэдэгдэл (Уралдааны дүрэм, Хавсралт 1, 2)бөглөж логоны загварын хамтаар [email protected]хаягаар Subject: ARTEST Contest гэж явуулна.
  3. Логог 2021 оны 4-р сарын 1-нээс 2021 оны 4-р сарын 25-ны хооронд хүлээн авна.

Уралдаантай холбоотой нэмэлт мэдээлэл авах бол уралдааны зохион байгуулагчид болох Dobrynina Natalia, Vetrova Kristina, Peisakhovich Anna руу [email protected] имэйл хаягаар Subject: ARTEST question  гэж хаяглаж асуух боломжтой.