Skip to main content

ERASMUS DAYS 2022 үйл ажиллагаанд оролцлоо

Европын холбооны хөрөнгө оруулалттай төслүүдийг түгээн дэлгэрүүлэх олон улсын үйл ажиллагаа “Erasmus days 2022” арга хэмжээг Монгол улсад анх удаа албан ёсоор Отгонтэнгэр их сургууль 2022 оны 10-р сарын 14-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ARTEST төслийн баг оролцож төслөө танилцууллаа.

Арга хэмжээг нээж Отгонтэнгэр Их Сургуулийн захирал доктор Н.Энхзаяа болон Монгол дахь Европын Холбооны төлөөлөгчийн газрын төлөөлөл үг хэлж, амжилт хүслээ. Тус үйл ажиллагааны эхний хэсэгт Армен улсын боловсролын бодлого, менежментийн төвийн ерөнхийлөгч, төслийн мэргэжилтэн, профессор доктор Арияак Новаян, болон Румины Трансалванийн их сургуулийн Эрасмус төслийн зохицуулагч, профессор доктор Ник Маринеску нар урилгаар оролцож, сайн туршлагаа хуваалцав. Round Table Discussion хэсэгт ОТИС, БИМҮЗ, МУИС, МУБИС, ХААИС, СЭЗИС, Сити их сургуулиудын төлөөллүүд 2019 оноос хойш хэрэгжиж байгаа Эрасмус төслийн төслийн зорилго, зорилт, хүрсэн дүн, сорилт, бэрхшээл, цаашдын хамтын ажиллагааг хэлэлцлээ.

Сургуулиудын төлөөлөл:

– Erasmus+Future Perspectives 2021-2027 Н.Хосбаяр, ОТИС

– Erasmus+MONGWBL А.Буянжаргал, ОТИС

– Erasmus+RecoAsia Б.Мядагмаа, БМИҮЗ

– Erasmus+ARTEST С.Отгонцэцэг, МУИС

– Erasmus+MELINC Д.Одгэрэл, МУБИС

– Erasmus Mundus EMMA Т.Алтанцэцэг, Сити ИС

– Erasmus+DesTT Р.Чанцалдулам, ХААИС