Skip to main content

Дижитал хэл шинжлэлийн лаборатори байгуулагдлаа.

Европын Холбооны санхүүжилттэй Дээд боловсролын салбарын чадамжийг дээшлүүлэх ERASMUS+ CBHE хөтөлбөрийн “Enhancing education programmes in Arts and Humanities via European STEM methods and tools/ARTEST” (618802-EPP-1-2020-1-DE- EPPKA2-CBHE-JP) төслийн хүрээнд Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль дээр Дижитал Хэл Шинжлэлийн лабораторийг байгууллаа.

Энэхүү лаборатори нь хэл шинжлэл болон компьютер графикийн салбар дундын лаборатори бөгөөд текс анализ хийх, дүрс, дуу боловсруулах зориулттай юм.