Skip to main content

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь Европын Холбооны санхүүжилтаар “Enhancing education programmes in Arts and Humanities via European STEM methods and tools/ARTEST” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн анхны албан ёсны биечилсэн уулзалт Монгол улсад болж байгаа бөгөөд төслийн удирдагч Герман улсын Кольний Их Сургуулийн Профессор Оувинд Айд (Ph.D) 2023 оны 4-р сарын 27-ны өдөр ХИС-ийн төслийн багтай уулзлаа. Тус уулзалтанд ХИС-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Баттүвшин (Ph.D), Академик чиглэл хариуцсан дэд захирал С.Эрдэнэтуул (Ph.D) болон төслийн багийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.