Skip to main content

Дээд боловсролын салбарын чадамжийг дээшлүүлэх ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс хэрэгжүүлэх төслийн нээлт боллоо

Европын Холбооны санхүүжилттэй Дээд боловсролын салбарын чадамжийг дээшлүүлэх ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс хэрэгжүүлэх “Enhancing education programmes in Arts and Humanities via European STEM methods and tools/ARTEST” 618802-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төслийн нээлтийн уулзалтыг 2021 оны 3-р сарын 5-ны өдөр Zoom платформ ашиглан онлайнаар хийлээ.

Уг хамтарсан төсөлд Европын холбооны улсуудаас Кольний их сургууль (Герман), Киприйн технологийн их сургууль (Кипр), Катанийн их сургууль (Итали), Пелопонессийн их сургууль (Грек), Грекийн олон улсын их сургууль (Грек), ОХУ-аас Пермийн улсын их сургууль, Оросын Хүмүүнлэгийн их сургууль (Москва), Иммануэл Кантийн нэрэмжит Балтийн их сургууль (Калининград), Тувагийн улсын их сургууль, Монголоос МУИС, ШУТИС, ХУИС оролцож байна.

Уг төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжих ба магистрын хөтөлбөр шинээр нээх, сайжруулах, салбар дундын лаборатори байгуулах, багш боловсон хүчнийг сайжруулах чиглэлийн үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.