ARTEST төслийн хамтрагч сургуулиудын өөрчлөлт, төсвийн өөрчлөлт, ажлын төлөвлөгөөний өөрчлөлттэй холбоотой тодруулга авахаар төслийн Монгол талын хамтрагч болох Шинжлэх, Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) болон Монгол Улсын Их Сургуулийн (МУИС) багийн төлөөлөл ARTEST төслийн ерөнхий удирдагч Кольнийн Их Сургуулийн багийн гишүүдтэй 2022 оны 9-р сарын 12-ны өдөр цахимаар уулзалт хийлээ.