Skip to main content

Европын өдөрлөг 2023 үйл ажиллагаанд АРТЕСТ төсөл хоёр дахь жилдээ оролцлоо

Жил бүрийн 5 дугаар сарын 9-ний өдрийг “Европын өдөр” болгон тэмдэглэдэг билээ. “Европын өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд 5 дугаар сарын 14-ний өдөр 11.00-18.00 цагийн хооронд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Европын өдөрлөг 2023 үйл ажиллагааг зохион байгууллаа.

Европын өдөрлөг 2023 үйл ажиллагааны тайз

Өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах боломжийг олгодгоос гадна Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулдаг.

Европын холбооны санхүүжилттэй Дээд боловсролын салбарын чадамжийг дээшлүүлэх Эрасмус+ хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа “Enhancing education programmes in Arts and Humanities via European STEM methods and tools/ARTEST” төсөл “Европын өдөрлөг 2023” үйл ажиллагаанд оролцож, олон нийтэд төслөө танилцууллаа.

Төслийн багийн гишүүдийн төлөөлөл  Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Аксель Никэйзтэй хамт