Skip to main content

ARTEST төслийн Монгол талын хамтрагч их сургуулиудын уулзалт боллоо

Европын Холбооны санхүүжилттэй Дээд боловсролын салбарын чадамжийг дээшлүүлэх ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс хэрэгжүүлэх “Enhancing education programmes in Arts and Humanities via European STEM methods and tools” буюу ARTEST төслийн Монгол талын хамтрагч их сургуулиуд болох МУИС, ШУТИС, ХУИС-ийн төслийн багийн гишүүд 2021 оны 11-р сарын 04-ний өдөр Google Meet платформ ашиглан онлайнаар уулзлаа.  Уулзалтаар төслийн явц, тулгамдаж байгаа асуудал, хэрхэн шийдвэрлэх болон төслийн хүрээнд өөрсдийн туршлагаа хуваалцаж санал бодлоо солилцлоо.

Уг хамтарсан төсөлд дээрх Монголын их сургуулиудаас гадна Европын холбооны улсуудаас Кольний их сургууль/University of Cologne (Герман), Киприйн технологийн их сургууль/Cyprus University of Technology (Кипр), Катанийн их сургууль/University of Catania (Итали), Пелопонессийн их сургууль/University of the Peloponnese (Грек), Грекийн олон улсын их сургууль/International Hellenic University (Грек), ОХУ-аас Пермийн улсын их сургууль/Perm State University, Оросын Хүмүүнлэгийн их сургууль/Russian State University for the Humanities (Москва), Иммануэл Кантийн нэрэмжит Балтийн их сургууль/Immanuel Kant Baltic Federal University (Калининград), Тувагийн улсын их сургууль/Tuvan State University оролцож байна.